АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИН НЭРТ УРТЫН ДУУЧНЫ АЧИНЦАР БАЙЖЭЭ

🕔 2018/11/20 18:21
13 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн алуурчдын хэргийг маргааш шүүнэ.    Амиа алдсан охин М нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул, нэрт уртын дуучин Цэнджав агсны ачинцар байсан төдийгүй урлагийн гойд авьяастай, урлагийн наадмын хэд хэдэн медальтай байсан тухай мэдээлсэн юм. Охины аав Тэрээдийн Лхагвасүрэн ч урлагийн авьяастан, "Соёлын тэргүүний ажилтан" юм. Тэгэхлээр Дуу хуурын нутгийн нэрийн хуудас болсон-Нэрт уртын дуучныг залгамжлах үе дамжсан авьяастан гэмт этгээдүүдийн гарт  13-хан насандаа амь насаа  алдсан нь дэндүү харамсалтай. Иймд гэмт этгээдүүдэд хуулийн хатуу цээрлэ хүлээлгэхийг Дундговьчууд шаардах эрхтэй юм.

АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИН НЭРТ УРТЫН ДУУЧНЫ АЧИНЦАР БАЙЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!