Чуулган: Согтууруулах, донтой хүнийг албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

🕔 2018/10/12 10:01

 

Чуулган: Согтууруулах, донтой хүнийг албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал, 

  • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлага дуусвал хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, намын бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэх /Засгийн газар өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Баасан гарагт 15.00 цагаас Гишүүний асуулгын хариуг сонсох.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!