ГЭРЭЛТСАЙХАНЫ ТЭМҮҮЛЭН ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАТЛАМЖАА ГАРДЛАА

🕔 2019/03/17 18:55
Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Гэрэлтсайханы Тэмүүлэн Япон улсад суралцах "Батламж"-аа гардлаа. Г.Тэмүүлэн Сайнцагаан сумын "Цэгц билэг" сургууль төгсөөд инженер технологийн чиглэлээр дотооддоо хоёр дахь жилдээ суралцах явцад ийнхүү шалгарч Монгол улсаас "Инженер техникийн боловсрол" төслийн санхүүжилтээр суралцахаар батламжаа гардсан 98 оюутны нэг болоо.  \Зураг дээр нүүрний эгнээнд баруун гараас нэг дэх нь\


 
Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа "Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг.
2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах нийт 98 оюутан "БАТЛАМЖ” гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд 3 дугаар сарын сүүлээр Япон Улсыг зорино.
Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2.5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтой.

ГЭРЭЛТСАЙХАНЫ ТЭМҮҮЛЭН ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАТЛАМЖАА ГАРДЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!