Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

🕔 2017/09/06 16:03

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 2,5 жилийн хугацаатай суралцах "Оёмол бүтээгдэхүүний оёдолчин”, "Хэвлэлийн график дизайнч”, "Сийлбэрчин”, мэргэжлийн ангид 1 жилийн хугацаатай суралцах "Гар урлал, бэлэг дурсгалын зүйл урлаач”, "Гар утас, телефон аппаратын засварчин”, "Модон эдлэлийн мужаан”, "Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан”, "Тогооч” зэрэг ангиуддаа 9 мэргэжлийн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 15-45 насны иргэдэд мэргэжлийн боловсрол олгох юм.

 

СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн төгсөгчдийг 9 дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон аж, ахуй нэгж албан байгууллагуудад зуучилж холбодог бөгөөд нийт төгсөгчдийн 60-70 орчим хувь нь ажлын байраар хангагдаг.

 

МБУЧОС-ийн Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9 сарын 01 өдөр СЗСҮТ-ийн I байрны гадаа талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, ХНХЯ-ны төлөөлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Бэхбат албаны хүмүүсийн хамт мөн шилдэг төгсөгч, шинээр элсэн суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нар оролцлоо.

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

 



 

 

 

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!