ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ УРЛАГ, СОЁЛЫГ ДЭЭДЛЭСЭН ЭЭЖ, ХҮҮ ХОЁР /Өмнөд Хятадын Юньнань мужаас ирсэн хөх толбот хүү Амин-Эрдэнэ гэсэн монгол нэртэй боллоо/

🕔 2019/03/07 21:41
БНХАУ-ын баруун өмнөт  хязгаарын Юньнань муж  Шилийн голоос 5000 километрийн алсад буюу Тайланд, Вьетнам, Лаос улстай хил залгаа нутагт оршдог аж. Тэнд Тун хай нэртэй тосгон, бас 1253 онд Хувилай хааны цэргүүдийн ангаж цангасан агт морьд хөлөөрөө цавчлан гаргасан "Адууны ус” нэртэй  худаг ч байдаг гэнэ.  Энэ худгийн ус хур бороо элбэг жил амсраа даван асгаад байдаггүй, хичнээн ган гачигтай жил ч дундарч доошилдоггүйгээрээ өнөө хүртэл олны анхаарлыг татаж байгаа төдийгүй, нууц нь огт тайлагдаагүйг нутгийхан ярилцдаг.  Хятад орны  алслагдсан энэ хязгаар нутагт  766 жилийн тэртээ аян дайны замаас үлдсэн улбаатай  цөөн, Юньнань мужийн хэмжээнд хүн амынх нь 0,066 хувь төдий, хорь орчим мянган Монгол үндэстэн  амьдардагч эх хэл, зан заншлаасаа дэндүү холдсоноо өөрсдөө ч мэдэрч, тэмцэж хятад үндэстэн биш гэдгээ нотлохын тулд өөрийн гэсэн хэл зохион хоорондоо харилцсаар иржээ.  Тэр хэлээ Кажүө хэл гэдэг бөгөөд монгол үг бараг байхгүй.
            Хамгийн сонирхолтой нь энд Юньнань мужийн Тун хай тосгоны Цаснаа бүсгүй, түүний хүү Жао Дуо Хао нарын тухай өгүүлэх гэсэн юм. Тэр тосгонд өөрсдийгөө Монгол үндэстэн гэж үздэг 4000 хүрэхгүй хүн амьдардаг болохыг 2016 онд сэтгүүлч Дамдинсүрэнгийн Наранцогт  түүгээр аялахдаа мэдэж  монгол үндэстэн, Монгол руу тэмүүлсэн сэтгэлтэй Цаснаа бүсгүйтэй танилцаж, монгол үндэсний хувцсаар гоёсон Жао Дуо Хао хүүгийн морин хуур тоглон монгол дуу дуулж бүжиглэхийг сонирхсон билээ. Цаснаа бүсгүй монгол дууг интернетээс татаж эхлээд өөрөө сурдаг, дараа нь хүүдээ заадаг гэнэ.  Жао хүү 2016 онд  ийнхүү уулзахад  цусны өвчтэй, байнга хамраас нь цус гоождог, эмч мэргэжилтнүүд  энэ өвчин хүүгийн амь насанд аюултайг онцолж байсан аж.
            Цаснаа охин, түүний хүү Жао нартай Д.Наранцогт бид сая Шилийн хотод уулзах завшаан тохиолоо.  Ээж, хүү хоёр   ийнхүү олон мянган километр зам туулан Шилийн хотод хүрэлцэн ирсний учир ч тодорхой. Тус хот дахь 20 мянган суралцагчтай Ажил мэргэжлийн дээд сургуульд хүүгээ суралцуулж морин хуур, хөөмий, монгол ардын дуу сургахаар ирснээ Цаснаа бүсгүй ярьж байна.  Жао хүү тус сургуулийн дотуур байранд сууж энэ сургуульд сурснаар монгол хэл сурч, олон монгол найз нартай болохын зэрэгцээ Монгол үндэсний язгуур урлагт авьяасаа сорин улс, орны хэмжээнд нэр алдраа дуурсгахыг монгол угсааны хөх толбот хүү болон төрсний утга учир гэж ойлгосных юм.  Монголоор төдийлөн ярьж чадахгүй, тэр болгон монгол үг мэдэхгүй ч "Алсад суугаа ээж минь ээ, Амин хайртай шүтээн минь билээ” гэж эр хонгор дуугаар эвлэгхэн дуулах энэ авьяаслаг хүү арав гаруйхан настай билээ л.
            Тэгээд ч 2016 онд Д.Наранцогт нарын монгол нөхөдтэй уулзаж, тэдэнд тоглолтоо сонирхуулснаас хойш хүүгийн ам, хамраас байнга гардаг цус гарахаа байсан нь ээжийнх нь хувьд, өвөг дээдсийн нь уугуул монгол эх нутгаас ирсэн зочдын эерэг  энерги хүүд маань сайнаар нөлөөллөө гэж бэлгэшээн хүүгээ монгол хүмүүсийн дунд сурч хүмүүжин амьдрах боломжийг ямар нэг аргаар бүрдүүлэхийг зорьсон нь энэ юм.
            Ингээд Шилийн гол аймгийн  С.Түмэнгэрэл тэргүүтэй "Тулга” хайр, халамжийн нийгэмлэгийн  зарим  тэргүүлэгч гишүүдээс Монгол улсаас очсон бидэнд болон алс холын Юньнань мужаас ирсэн ээж, хүү хоёрт барьсан хүндэтгэлийг зоогийн үеэр нэгэн сонин учрал тохиосон юм. Цаснаа бүсгүй  амин хайртай хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө бүхнээ зориулж  яваагаа өгүүлээд энэ сайхан учрал тохиолыг бэлгэдэн Монгол улсаас ирсэн зочдоор, бүр тухайлвал зочдын хамгийн ахмад нь болох сэтгүүлч надаар хүүдээ утга төгөлдөр монгол нэр өгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ саналыг бид талархан хүлээн авах мөчид Монгол улсаас очсон нэг зочин болох Л.Ганбат эмч овсгоо гарган "Энд ирсэн Монгол зочин бүр нэг нэг нэр цаасан дээр бичин нууцлаж  том аяга дүүрэн будаанд хийн ээжээр нь шигшүүлэн хамгийн түрүүнд гарч ирсэн нэрийг хүүгийн баруун чихэнд гурвантаа шивнэн тэнд байгаа хүмүүст зарлах” санал гаргасныг бүгд дэмжсэн юм.  Энэ бүх үйлдлийг  Монгол зан үйлийн дагуу гүйцэтгэн хүүгийн ээжээр нь будааг шигшүүлэхэд хуйлсан нэрсээс ганц нь гозойн гарч ирсэн юм. Энэ нь Арав гаруй нэрсээс ганцаар гарч ирсэн "Амин-Эрдэнэ” гэсэн нэр байсан бөгөөд сэтгүүлч С.Пүрэвсүрэн миний өгсөн нэр байсан нь бүр ч сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо. Энэ мөчөөс эхлэн Жао хүү Амин-Эрдэнэ гэсэн Монгол нэрээр дуудагдан Монгол үндэсний язгуур урлагийн сургуульд суралцаж байна.  Хүүгийн ээж Цаснаа бүсгүй  будаан дотроос хамгийн түрүү гарч ирсэн "Амин-Эрдэнэ” гэсэн үг бүхий цаасыг өөртөө хадгалахаар дурсгал болгон авсан юм. Ийнхүү  Амин-Эрдэнэ гэсэн шинэ  монгол нэртэй хүү Шилийн хотод үлдэж ээж Цаснаа нь олон мянган бээрийн тэртээх Юньнань мужаа зорьсон юм.
            Мандал, бууралт, хөгжлийн олон зууныг туулсан Юньнаны Монголчууд Мөнх хаан, Хувилай хаан, Чингис хааныг "Гурван богд” хэмээн дээдэлж жил бүрийн зургадугаар сарын 20-нд  их тахилга өргөдөг ажээ.
С.ПҮРЭВСҮРЭН
Шилийн хот-Мандалговь

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!