Хязаалан гунан үхрийн үнэ Дундговь аймагт хамгийн өндөр буюу ₮1.7 сая байна

🕔 2025/05/14 16:59

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 4 дүгээр сарын мэдээгээр,
  • атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.1 мянган төгрөгөөр,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 51.8 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 280.0 мянган төгрөг болж, 29.1 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 180.0 мянган төгрөг болж, 32.4 мянган төгрөгөөр тус тус өссөн бол хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 0.4 мянган төгрөгөөр буурсан байна.
2025 оны 4 дүгээр сард эр үхрийн үнэ Дундговь аймагт хамгийн өндөр буюу 1.7сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2025 оны 4 дүгээр сард 7.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 мянган төгрөгөөр өссөн бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 120.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.0мянган төгрөгөөр буурсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!