ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

🕔 2016/07/29 14:11

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

 

Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болсон тухай Control.mn өмнө нь мэдээлж байсан. МАН-ын харьяалал бүхий тэргүүлэгчид ИТХ-ын анхдугаар хуралдааныг товлосон цагаас 3 цагийн өмнө дангаараа хийж, бүхий л шийдвэрийг гаргасныг тус аймгийн ИТХ-д бусад намаас сонгогдсон тэргүүлэгчид эсэргүүцсэн.

Тиймээс анхдугаар хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандсан. Тэгвэл МАН-ынхны хууль бус үйлдлийн талаар захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсэн тухай орон нутгаас манай сурвалжлагч мэдээллээ. Мөн Ерөнхий сайдын захирамжийг ч шүүхэд өгсөн байна. Одоогоор Дундговь, Сүхбаатар аймагт шүүхийн маргаан үүсжээ. Дундговьд нам хоорондын маргаан үүссэн бол Сүхбаатар аймагт МАН-ынхан өөр хоорондоо шүүхдэлцэж эхэлсэн.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!