Дундговь аймагт сонгуулийн насны 29 мянган иргэн санал өгнө

🕔 2016/06/29 18:36

 

УИХ-ын болон аймаг , нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн явцын мэдээ 

Дундговь аймгийн хувьд нийт 29 мянган сонгуулийн насны иргэдийн тоог аймгийн улсын бүргэл, статистикийн хэлтсээс гаргасан байна. Харин сонгуулийн саналын хуудсын хувьд 26 мянга иржээ. Дундговь аймагт санал өгөх иргэдийн ирц сайн байгаа төдийгүй 12-оос 14 цагийн байдлаар нийт санал өгсөн 7803 иргэд байгаа бол ирцийн хувь 26,3 тай урьдчилсан дүн мэдээг аймгийн сонгуулийн хорооноос өглөө. Дундговь аймгийн хувьд 15 сумтай ИТХ-д 35 төлөөлөгч иргэдээ төлөөлөн орон нутгийн сонгуульд гарах ёстой, харин УИХ-ын сонгуулийн хувьд ганц тойрогтой юм. Тус аймгийн 16-р тойрог буюу ганц мандаттай тойрогт 7 хүн нэр дэвшиж байгаа юм. Дундговь аймгийн 15 сумдаас зөөврийн хайрцагаар 546 хүн санал өгөхөөс 532 иргэн саналаа өгч 97,3 хувьтай байна. Харин сумдын нийт санал өгөх иргэдийн тоо болон, нийт өгөх саналын хувийг нарийвчилбал: 
Дэрэн –340 иргэн санал өгсөн 25,5 Хувь
Гурвансайхан -357 иргэн санал өгсөн 26 хувь
Дэлгэрхангай -404иргэн санал өгсөн 28,5 хувь
Сайхан-Овоо - 280 иргэн санал өгсөн 20,2 хувь
Баянжаргалан - 252 иргэн санал өгсөн 32,9 хувь
Говь-Угтаал- 274 иргэн саналаа өгсөн 26,8 хувь
Цагаандэлгэр -215 иргэн санал өгсөн 32,5хувь
Өндөршил -249 иргэн санал өгсөн 26,7хувь 
Сайнцагаан - 2554 иргэн санал өгсөн 25,6хувь
Өлзийт -463 иргэн санал өгсөн 30,2 хувь
Эрдэнэдалай - 998 иргэн санал өгсөн 27,6 хувь
Луус- 311 иргэн санал өгсөн 26,3хувь
Хулд- 381иргэн санал өгсөн 24,9хувь
Дэлгэрцогт -277 иргэн санал өгсөн 24,4хувь 
Адаацаг- 448 иргэн саналаа өгсөн, 24,7хувь
Дундговь аймгийн сонгуулийн хорооноос 17 цагт дахин мэдээлэл өгөх болно.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!