ДУНДГОВЬД, АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ БИШ МАН-ЫН ИРГЭДИЙН ХУРАЛ ТОГТСОН БАЙНА

🕔 2016/07/27 11:54

ДУНДГОВЬД, АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ БИШ МАН-ЫН ИРГЭДИЙН ХУРАЛ ТОГТСОН БАЙНА

 

Ингэж хэлж болохоор болжээ. Аймгийн иргэдийн хурлын 33 суудлын 16-г авсан МАН-ынхан олонхоор түрж, ИТХ-аа дангаараа хуралдуулж, ИТХ-ын даргаар Сүхбаатарыг сонгосон байна. ИТХ-аа 14.00 цагаас зарласан хэрнээ 11.00 цагаас дангаараа хуралдаж, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдээ АН-ын болон бусад намын оролцоо төлөөлөлгүйгээр гаргасан байна. Зарласан цагтаа хуралдаа ирсэн АН-ын тэргүүлэгч гишүүдэд дангаараа хуралдсан хурлынхаа шийдвэрийг танилцуулсан байна.

Юунаасаа айгаад ингэж дангаараа хуралдаж шийдвэр гаргав? Яагаад 50 шахам хувийн саналтай АН-аас сонгогдсон тэргүүлэгчдийг хуралд оролцуулахгүй үл ойшоов? Яагаад, нутаг орон, иргэдийнхээ 50 орчим хувийг төлөөлж буй тэдгээр төлөөлөгчдийг нутаг орныхоо асуудал шийдэх хуралд оррлцуулахгүйгээр хурлаа хийв?

Ийм олон асуулт ар араасаа хөвөрч байна. Шинээр сонгогдсон Сүхбаатар албан ёсны хүчин төгөлдөр дарга мөн үү? Энэ бүгдэд шүүх хариуг нь өгөх болох нь. Сүхбаатар дарга дахиад л шүүхийн хаалга татах учиртай байж. Түүний эхний хэрэгт ч хаагдаагүй байгаа. Өнгөрсөн хавар нам нэгтнээ зодож танхайрсан түүнд шүүхээс ял оноосон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгэхээр дахиад л шүүхийн асуудал үргэлжлэх нь. Олуулаа болсон хүмүүс шийдвэрээ гаргах нь тодорхой. Гэхдээ ингэж, бусдыг үл ойшоож, хууль зөрчиж, дураараа авирлах нь явуургүй юм гэж нутаг орны учир мэдэх хүмүүс хэлж байна. Яарвал даарна гэдэг. Ийм л юм Дундговьд болох нь.


Ц.БАТТУЯА

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!