ӨНГӨТИЙН НОГООН ЧУЛУУ \Зурагт үзүүлсэн чулуу эндхийх биш шүү/

🕔 2019/02/10 20:13
Дундговь аймгийн Өндөршил малчин Бандгайтын Батсүх сар шинийн  босгон дээр "Алтан ишигний эзэн”-ий шагналаа гардсан юм. Тэдний өвөлжиж байгаа бууцны нэр Өнгөт. "Өнгөт” хэмээн нэрлэсний учир юү билээ гэж тодруулсан чинь  эрхиний бөөрөн чинээ, түүнээс арай том, бас арай жижиг ногоон чулуу элбэг юм. "Өнгөтийн ногоон чулуу” гэж алдаршсан энэ чулууг  хуучин тогтолцооны үед хэн ч тоодоггүй, хөл дор шаргиж байсан гэдэг. Тонгойгоод л атгаад авахад атга дүүрэн ногоон чулуу байдаг гэсэн.  Гэтэл хол, ойрын хүмүүс түүгээд тийм элбэгээ больж, чулуучид мөлхөж түүдэг болжээ.  Ойр хавийхан нутгийн чулуугаа түүхийг огт таашаадаггүй ч  хаанаасаа ч сонсч мэдсэн байдаг юм, хаанахых нь мэдэгдэхгүй хүмүүс давхиж ирж түүсээр ховордуулчихсанд харамсдаг юм байна. Нутгийнхны яриагаар энэ ногоон чулууг килограммыг нь 25000 төгрөгөөр чулууны наймаачид авдаг бололтой.  \Энд үзүүлсэн чулуу Өнгөтийнх биш гэдгийг анхаарах биз\
С.ПҮРЭВСҮРЭН

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!