М.БАЯРМАГНАЙХ ШАГНАЛЫН ӨРГӨӨ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ НЬ ЭЭ

🕔 2019/01/31 13:36
"Ган-Илч" ХХК-ийн захиргаа ажилтан М.Баярмагнайг  хамт олноо манлайлж, олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж 5 ханатай өргөө цагаан гэрээр  шинэ жилийн баяраар шагнасныг сар шинийн босгон дээр компаний ерөнхий захирал Осорын Ганбат хүлээлгэн өгч ерөөл дэвшүүллээ. Хамт олны нь сар шинийн мэндчилгээнд  шинэ гэрийн ерөөл дагалдсаныг  хүргэж байна.

"Яргай зандан цагаригтай
Яшил зандан даагатай
Хүрэн зандан хүрээтэй
Хүдэр зандан нуруутай
Алтан хорол голтой
Арвин эрдэнийн сийлбэртэй
Зандан модыг зааж хийсэн
Зааны зоогоор үдэж хийсэн
Сэндэн модыг сийлж хийсэн
Сарлагийн зоогоор үдэж хийсэн
Жаран дөрвөн хуруутай
Зургаан салаа хэцтэй
Нар сарны гэрэл цацарсан
Найман өлзий шинж бүрдсэн
Эрхэм хоёр загас Элгээрээ нийлсэн
Шүрэн улаан өнгөтэй Шүхэр эрдэнийн тооны чинь мялаая!
Эрдэнийн цагаан хүлгийн дэлээр томж хийсэн
Эгч дүү нарын гарын тамираар нийтгэж бүтээсэн
Алтан зоос ариун хивийн чимэгтэй
Аливаа хишиг буян хурсан чагтагыг чинь мялаая!
Сүмбэр уулын сүүдэрт
Сүлжин ганхаж ургасан
Навчит зандан модыг буулгаж
Нам газар авчирч
Нахиа салааг нь арилгаж
Нарийн бүдүүний нь тэнцүүлж
Сум шиг зүлгэж хийсэн
Найман лянхуан шинж бүрдсэн
Нарийн сайхан уний чинь мялаая!
Харгай занданг хуулан цавчиж
Хананы хэвийг байгуулж
Эр сайтай хүү эвлүүлэн засаад
Эрдэм сайтай мужаан Эрэгцүүлэн хийгээд
Эр дундын буурын ширээр
Шүүс гартал татаж
Шүүрчлэн эргуүлээд
Шөрөгчлөн үдэж хийсэн
Өндөр их хэмжээтэй
Өлзий зангиа хэлбэртэй
Арван зургаан толгойтой
Асар сайхан ханыг чинь мялаая!
Агар зандан хатавчтай
Арцат зандан хаалгатай
Хүрэн зандан хүрээтэй
Хүдэр болд оньстой
Хүн бүхний орж гардаг
Хаалга хатавчий чинь мялаая!
Ахрын хонины ноосыг
Алга дарам зузаалж
Энгүй өргөн хөшгөн дээр
Эвийг мэдэж зулаад
Бүлээн усаар бүрэлдүүлж
Бүгдийн гараар ширэлдүүлж хийсэн
Эвдрэлгүй бат Элэгдэлгүй бэх
Эрдэнийн цагаан эсгийг
Хурсан олон авгай бэргэд
Хурууны урныг гарган хайчилж
Яргитал оёж Ягштал зээглэсэн
Хун цагаан бүрээсий чинь мялаая!
Хар морины дэл сүүлийг
Хамаг олон эгч дүү нар Уран самчиж
Чадал ихтэй залуу Чанга эрчимтэй томж
Чийрэг биетэй хүүхэд Чангаан татаж эгшрүүлсэн
Тасрахыг мэдэхгүй бөх
Сулрахыг мэдэхгүй чанга
Бат сайхан оосор бүслүүр
Бадам сайхан хөлдрөгийг чннь мялаая!
Хананаасаа аваад халиу булган дэвсгэртэй
Хатавчнаасаа аваад Хамба торгон хөшигтэй
Энэ сайхан гэрийн төв дунд нь
Балбын дархан балбаж хийсэн
Бас нэг дархан засаж хийсэн
Уран дархан угалзалж хийсэн
Ухаант дархан сийлж хийсэн
Тулгыг чинь мялаая!
Хүрэл ширмийг хайлуулж хийсэн
Хүрээ газар цутгаж хийсэн
Хүн бүхний унд хоолыг базаагч
Хүрэл эрдэнийн тогоог чинь мялаая!"

М.БАЯРМАГНАЙХ ШАГНАЛЫН ӨРГӨӨ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ НЬ ЭЭ

 

М.БАЯРМАГНАЙХ ШАГНАЛЫН ӨРГӨӨ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ НЬ ЭЭ

 

М.БАЯРМАГНАЙХ ШАГНАЛЫН ӨРГӨӨ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ НЬ ЭЭ

 

М.БАЯРМАГНАЙХ ШАГНАЛЫН ӨРГӨӨ ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ НЬ ЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!