ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

🕔 2019/01/25 00:54
 
 
Дундговь аймаг дахь цагдаагийн газраас "Сар шинэ”-ийн баярыг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд "Нийтийн Монгол үндэсний бөх”-ийн барилдааныг өчигдөр дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Дээрх барилдаанд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Шүүхийн шинжилгээний албаны хүчит 64 залуу бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Цагдаагийн газрын Дэлгэрхангай сум дахь хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогт-Очир 6 даван түрүүлж улаан бүстэн цол, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бадмаанямбуу 5 даван үзүүрлэж шар бүстэн цол, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн ахлах ахлагч Ц.Өнөрбаатар, Б.Тогтохшинэтөр нар 4 даван их шөвгийн 4-т шалгаран цэнхэр бүстэн цол хүртлээ.
Барилдааны үеэр Цэрэгжсэн байгууллагад ажилладаг сумын цолтой бөхчүүд тойргоор барилдсанаас Цагдаагийн газрын Өндөршил сум дахь хэсгийн цагдаа дэд ахлагч Б.Ууганбаатар 1-р байр, Хулд сум дахь хэсгийн цагдаа, ахлах ахлагч Х.Энэбиш 2-р байр, Эргүүлийн цагдаа дэд ахлагч О.Бүрэнбат 3-р байранд шалгарлаа.
"Нийтийн Монгол бөх”-ийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн төрсөн өдөр нь тохиосон нь онцгой сонирхол татав.
Цаашид энэхүү барилдааныг цэрэгжсэн байгууллагууд уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэв

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

 

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

 

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

 

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

 


.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!