ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭСЭН "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН" БҮЖГЭН ЖҮЖИГ ЮНЕСКОГИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО

🕔 2019/01/10 19:02
Монгол улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор "Хөмөргөн гурвалжин” гэдэг бүжгэн жүжгийг хэсэг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэгдсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас энэ санаагаа баяжуулсан тухай С.Дулам доктор "Өдрийн сонин”-ы 2019.01.09-ний №005-д нийтлүүлсэн  "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” бүжгэн жүжгийг маань ЮНЕСКО”гийн тайзнаа тавина” гэсэн ярилцлагадаа өгүүлжээ. С.Дулам багшийн очих дуртай газрын нэг нь Дэл уул болоод байгаа бөгөөд Дэл уул нэрийн хуудас нь болоод байгаа Бичээчийн Батмөнхийн хамт хэдэнтээ ирж судласан билээ.  "Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин  тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн Дулам доктор тайлбарласан байна лээ. Манайхны  нэрлэдгээр бол "Буруу харсан чойнжин тамга” шиг л дүрсийг хэлээд байх шиг.  Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьджээ.

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭСЭН "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН" БҮЖГЭН ЖҮЖИГ ЮНЕСКОГИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО

 

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭСЭН "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН" БҮЖГЭН ЖҮЖИГ ЮНЕСКОГИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО

 

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭСЭН "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН" БҮЖГЭН ЖҮЖИГ ЮНЕСКОГИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО

 

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭСЭН "ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН" БҮЖГЭН ЖҮЖИГ ЮНЕСКОГИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!