БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ДУУРИЙН ТЕАТРЫГ НУРААХ ДӨХСӨН “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БУЮУ ДЭЛ УУЛЫН НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛОХ “ГУЧИН ХОЁР ХҮНТ”

🕔 2018/12/19 08:26
/Тэнгэрийн хишиг хүртээдэг Дэл уулын маань нэгэн хадны зураг Монголын бүжгийн урлагт цоо шинэ үзэгдэл авчирсан/
***
Алтайн цаадах говийн зэрлэг хулангийн сүрэг мэт СУИС-ийн бүжигчин хүүхдүүд Дэл уулийн хадан хясаан дунд тачигнатал бүжиглэж байсан эрчээрээ Дуурийн театрт ирж бүжиглэсэн.
Тоглолтын дараа театрын дарга Төвшинтөгс "Аядуу зөөлөн "Хунт нуур” бүжиглэдэг манайд танай этно модерн бүжиг чинь манайхыг нураах дөхлөө” гээд маг маг инээж байсан. "Хөмөргөн гурвалжин”-г дахин тавьсан СУИС-ын бүжгийн энэ хамт олныг Энхгэрэл, Гэрэлтуяа, Барбаатар нарын бүсгүйчүүд сайн зохион байгуулж байсан. Бүжгийн сургуулийн захирал Бат-Эрдэнэ ч чадварлаг менежер юм байна гэж ажиглагдсан.
Энэ бүжгэн жүжгийг хоёр жилийн өмнө тавьснаас хойш энэ хамт олонд олон олон сайхан явдал тохиолдсоныг Дулам багш ярьж байсан. Тэр өөрөө Ардын багш болсон, найруулагч Энхгэрэл Гавьяат болсон, хөгжмийн зохиолч Ариунболд, зураач Нямхүү хоёр нь төрийн том том одон хүртсэн, хөгжмийн зохиол нь "Алтан намар” наадмын тэргүүн шагнал хүртсэн, анхны тоглолтуудад гоцлон бүжиглэсэн Дамчаа гэдэг оюутан нь Солонгост болсон олон улсын бүжгийн тэмцээнд түрүүлсэн, одоо бүжгэн жүжиг нь бүхлээрээ ЮНЕСКО-д тоглогдох урилга авсан гээд үнэхээр бахархал дүүрэн юм билээ.
Өнөөдөр энэ бүжгийг дэлхийн том тайзан дээр дахин тавихад гар бие оролцож буй багш, оюутнууд, зохион байгуулагчид, ивээн тэтгэгч нар хэдэн жилийн дараа бас л нэг иймэрхүү алдар хүндийн оргилд хүрээд зогсож байна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Дуурийн театрт болсон тоглолт маш сайхан болсон. Үзсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байгаа нь ажиглагдсан. Дэл уулын холбогдолтой юм болгонд давс хужир нэмэн магтаад байгаа юм биш энэ нутагтай холбогдсон үйл бүхэн сайхан болдог юм байна гэдгийг би сүүлийн хэдэн жил өөрийн биеэр мэдэрч яваа нэгэн. Энэ бүжгэн жүжиг тэдний л нэг.
Саяын энэ тоглолтыг СУИС-ын Бүжгийн Урлагийн Сургууль, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс зохион байгуулж манай "Дэл уулын гайхамшиг” ТББ дэмжин ажилласан. Энэ тоглолт бол V.I.P буюу үзүүлэх ёстой үзэгчдэд зориулсан тоглолт байсан. Үзэгчдээ улаан дарсаар дайлж тоглолтын төгсгөлд босоо хүлээн авалтад урьдаг тоглолт. Суудлын тооноос хамаараад Дэл уултай холбоотой болон манай үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүсийнхээ хагасын хугасыг үзүүлсэн. Дараа Дэл уулын хамааралтай бүх хүнд үзүүлэх боломж олдох байхаа.
Тоглолтын дараах хүлээн авалтад урлаг соёлын олон хүнтэй танилцаж нутгийнхаа тухай, энэ уран бүтээлийн тухай, хадны зураг болон Дэл уулын өвөрмөц онцлогийг урлагийн бүтээл болгох ямар ямар санаа байгаа талаар сайхан яриа өрнүүлсэн.
Дахиж тогловол заавал дахиж үзнэ шүү дуулгаарай, танай нутгийг болон энэ зургийг хойтон зун хэрэг болгож очиж үзнэ, монголын бүжгийн урлагийн цоо шинэ энэ үзэгдэл танай нутгаас эхэлсэн талархая гэсэн хүн олон байсан.
Тоглолтыг мэргэжлийн хүний нүдээр харахад дутуу дульмаг юм байсан л байх гэхдээ уран бүтээлч багш оюутнууд үнэхээр сэтгэл гаргасан байна билээ.
Энхгэрэл найруулгч эхлэл, гал, төгсгөл, 24 эвэртэй ухаан дөнөн буга энтэр гээд гайхалтай шийдлүүд гаргаж тавьсан байв. "Хөсөгтөн” хамтлагаар дамжуулан Монголын язгуу урлагыг Азийн дэвжээн дээр гаргаж чадсан хөгжмийн зохиолч Ариунболдын зохиосон хөгжим бол үнэхээр гайхалтай байсан. Зураач Нямхүү, хувцасны дизайнер Баярцэцэг нар үнэхээр зүтгэл гаргасан нь ажиглагдсан.
"32 хүнт” хэмээх хадны зураг бол Дэл уулаас одоогоор олдоод байгаа хэдэн мянган зурагны оргил нь мөн гэдгийн энэ бүжгэн жүжиг урлаг талаас нь баталж чадсан. Дулам доктор сая "32 хүнт” дээр очоод үнэхээр сэтгэл нь хөдөлж, бахархсан, баярлаж, далдын хүч мэдэрч, үнэхээр биширч байгааг тэнд хамт очсон олон хүн харсан. Яг тэр агшнаа тэнд байгаа хүмүүст илэрхийлж видео бичлэг хийлгэсэн. /Энэ сонирхолтой яриаг дараа тавина/
Үнэхээр Дэл ууланд түүх, архиелоги, урлаг, загвар дизайн, уран зөгнөл, бурхан шашин, бусдаас илүү эрч хүч энерги бүгд байна гэдгийг тэнд очсон бүх хүн хэлдэг. Үүний нэг жишээ нь энэ "32 хүнт” хэмээх хадны зурагтай дөрвөлжин булш мөн гэдгийг домог зүйгээр домог болсон доктор С.Дулам өөрийн биеэр мэдэрч хэлсэн.
ЮНЕСКО-гийн тайзыг дэлхийн урлаг соёлын хамгийн том төв тайз гэдэг юм билээ. Энэ тайзан дээр гарсан давуу талаа ашиглаад зөв менежмент хийж чадвал "Хөмөргөн гурвалжин”-нд хол явах зам нээгдэж байна.
Дэл уулын нэгэн зураг дэлхийн тайзан дээр гарахыг үзэх азтай юм та бид.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-12-12

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ДУУРИЙН ТЕАТРЫГ НУРААХ ДӨХСӨН “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БУЮУ ДЭЛ УУЛЫН НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛОХ “ГУЧИН ХОЁР ХҮНТ”

 

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ДУУРИЙН ТЕАТРЫГ НУРААХ ДӨХСӨН “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БУЮУ ДЭЛ УУЛЫН НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛОХ “ГУЧИН ХОЁР ХҮНТ”

 

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ДУУРИЙН ТЕАТРЫГ НУРААХ ДӨХСӨН “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БУЮУ ДЭЛ УУЛЫН НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛОХ “ГУЧИН ХОЁР ХҮНТ”

 

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ДУУРИЙН ТЕАТРЫГ НУРААХ ДӨХСӨН “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БУЮУ ДЭЛ УУЛЫН НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛОХ “ГУЧИН ХОЁР ХҮНТ”

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!