ЦАГААНДЭЛГЭРИЙНХЭН 45-55 КМ ЯВЖ ШАТАХУУНАА АВЧ БАЙНА

🕔 2019/01/10 11:14
Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Говьсүмбэрээс 55, аймгийнхаа Говь-Угтаал сумаас 45 км-т оршдог.  Эднийд "Хөрс" компаний  нэг ШТС байдаг ч уул ШТС-ын барилга, байгууламжийг улсын комисс хүлээж аваагүй атал үйл ажиллагаа явуулж байсан нь  аймгийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн тул шатахуун түгээх үйлчилгээг нь түр зогсоосон байна. Түүнээс хойш хорь хоног өнгөрч байгаа ч Улсын комисс томилогдон ажиллаагүйгээс өнөө хүртэл Цагаандэлгэрийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Говьсүмбэр аймаг юмуу Говь-Угтаал сумын төв орж шатахуунтай залгасаар, иргэдийн санал, гомдол үргэлжилсээр байна.

ЦАГААНДЭЛГЭРИЙНХЭН 45-55 КМ ЯВЖ ШАТАХУУНАА АВЧ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!