"ДУНДГОВИЙН МИСС ЭМЭГТЭЙЧҮҮД" ФЕЙС БҮЛГИЙХЭН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ

🕔 2018/12/12 18:31
Үүсгэл санаачилгаараа нэгдсэн "Дундговийн Мисс Эмэгтэйчүүд” нэртэй фэйсбүүк группын эмэгтэйчүүдийн санаачилгаар хандив цуглуулан Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ариун цэврийн өрөөг засварлан тохижуулж хүлээлгэн өглөө.
Энэхүү групп гишvvдтэйгээ хамтарч хvмvvнлэгийн ажил хийх сайн дурын зорилготой 2018 онд нээгдэж анхны сайн үйлсийн аянаараа галын аюулд өртөж, орох оронгvй болсон гэр бүлд туслахаар "ГЭРЭЛМААГ ГЭРТЭЙ БОЛГОЁ” аян өрнүүлж Арвижих багийн Иргэдийн нийтийн хурлын дарга И.Нэмэхбаяр болон иргэн Гэрэлмаагийн багын найз Б.Энхмаа нартай хамтран гишүүдийнхээ хандив тусламжаар нэгэн гэр бүлийг өргөө цагаан гэртэй болгож байв.
"Дундговийн Мисс Эмэгтэйчүүд” фэйсбүүк группын эмэгтэйчүүд маань хоёр дахь сайн үйлсийн аянаа "ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ” уриан дор эхлүүлж, аймгийн Төрөх тасгийн Ариун цэврийн өрөөг тохижуулах санаачилга гарган 3,2 сая төгрөг цуглуулан тус өрөөг шинэчлэн засварлаж тохижууллаа.
4300 гаруй гишүүнтэй тус фэйсбүүк группын үүсгэн байгуулагч, админ Ю.Сансармөнх: "Энэхүү аянд маань чин сэтгэлээсээ нэгдсэн группын бvх сайхан сэтгэлт гишvvд , аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Төрөх тасгийн хамт олон "Гарц” Залуусын клуб, Номгон Рашаант, Хайрхан, Ирмүүн түшиг компаниуд болон иргэн Сарантуяа, Мөнхзул нартаа мянга мянган Эх үрсийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хамгийн vнэт баялаг болсон шинэхэн иргэнээ өлгийдөн авдаг ариун өргөөнд Ээжүүдээ тав тухтай, амар амгалан амаржихад хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Монгол хvн монголын баялаг,  Эх хvvхдийн эрvvл мэндийн төлөө Дундговийн эмэгтэйчvvд нэгдэж чадлаа. Цаашид ч олон сайхан vйл хийж олон олон хvнийг баярлуулах болноо, та ч бас нэгдэх боломжтой, бидний vvд хаалга vргэлж нээлттэй байх болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Манай Төрөх тасагт жилд 1500 гаруй эмэгтэйчүүдийг эрүүлжүүлж, эмчилж, 1100-1200 бяцхан нярайг өлгийдөн авдаг. Эдгээр эх, нялхсын төлөө сэтгэл нэгдэн сайн үйлсийн аяныг зохион байгуулсан "Дундговийн Мисс Эмэгтэйчүүд” фэйсбүүк группын бүсгүйчүүддээ аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас талархал дэвшүүлж байна гэж аймгийн ЗДТГ-ын ХМОНХ албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!