105 сумын эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэлээ

🕔 2016/06/12 15:59

Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээн байгуулалтын бас нэгэн томоохон ажил нь аймгийн төвүүдэд дулааны цахилгаан станц барьж ашиглалтад орууллаа. Улсын хэмжээнд 1200 гаруй км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж уул уурхайн бүс нутгууд болон өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй 105 сумын эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэлээ. 2012-2016 онд Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Сүхбаатар аймгуудад цахилгаан станц барьж ашиглалтад оруулаад байна.

Цаашид Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын дулаан хангамжийг сайжруулах хүрээнд дулааны станц, дулааны нэгдсэн шугам сүлжээ байгуулан, дулааны станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэнэ.

Томоохон хот суурин газруудын захын дүүргүүдийн дулаан хангамж хангалттай бус, гэр хорооллуудыг барилгажуулах төсөл шинээр, ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах шинэ эх үүсвэр шаардлагатай байна. Аймаг орон нутгийн төвүүд ихэвчлэн олон жижиг уурын зуухтай хэсэгчилсэн дулаан хангамжтай. Энэ нь үр ашиг багатай бөгөөд нөгөө талаар агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна.

Тиймээс Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа гурван том хотын дулаан хангамжийг сайжруулахын зэрэгцээ шинээр төлөвлөж буй гэр хорооллын барилгажилт, орон сууцны шинэ хорооллуудын төслийг хэрэгжүүлэх боломжтой  болно. Аймаг орон нутагт иргэдийн ая тухтай амьдрах, үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх нөхцөл сайжирч нийслэл хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх суурь нөхцлийг бүртүүлнэ.

http://news.zindaa.mn/1u2m

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!