ХЯТАДЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЖЭТ ЛИГИЙН ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

🕔 2016/10/21 18:07

Продьюсер, тулааны урлагийн их мастер Хятадын алдарт Жет Лиг танихгүй хүн ховор биз ээ. Түүний амжилтын эхлэл АНУ болон Хятадын адал явдалт киноноос эхэлсэн юм. Ингээд Жет Лигийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтыг хүргье.

1.Жет Ли хамгийн анх 2000 онд "Ромео үхэх ёстой” кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс мэддэг. Тэгвэл тэрээр өмнө нь 1998 онд "Lethal Weapon 4”кинонд туслах дүр бүтээж байжээ.Ийнхүү түүний амжилтын гараа эхэлсэн гэж болно.

ХЯТАДЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЖЭТ ЛИГИЙН ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


2.Түүний жинхэнэ нэр Ли Лиан Жи. Филлиппиний компани нэрийг нь дуудахад хэцүү байсан учир товчилж Жет Ли хэмээх нэрлэх болжээ.


3.1963 оны 4 сарын 26-нд Хятад Улсын Бээжин хотын Хэбэй хэмээх дүүрэгт мэндэлсэн.

 

4.Жет Лигийн ажилтын гол түлхүүр нь У-Шугаар тууштай хичээллэсний үр дүн гэж болно. Анх сургуулийн дасгалжуулагч нь Ли-д санал тавьснаар ийнхүү тулааны урлагаар хичээллэх болжээ.


5.Алдарт жүжигчин оюутан байхдаа Хятадын Үндэсний У-Шугийн аврага болж байсан.


6.Тэрээр 1974 онд 11 насандаа АНУ-ын цагаан ордонд Ерөнхийлөгч Ричард Никсонд У-Шугийн үзүүлэх тоглолтоо сонирхуулж байжээ.

7.Жет Ли 12 настайдаа Кунг-Фугийн төрлийн кинонд тоглохыг хүсэж продюсерт хандсан боловч татгалзсан хариу авчээ. Харин түүнийг 17 нас хүрэхэд кино багийнхан буцаж холбогдсноор тэрээр хамгийн анхны гол дүрээ бүтээсэн аж. /The Shaolin Templeкинонны гол дүрд тогложээ/


8.Тэрээр 2004 онд Малдивт байхдаа цунамид өртөж охиноо хамгаалж байгаад хөлөндөө хүнд бэртэл авч байжээ.

9.1986 онд Азийн миссNina Li Chiхэмээх бүсгүйтэй гэр бүл болж байсан бөгөөд эхнэрээ жирэмсээн байх хугацаанд хоёр ч киноны саналаас татгалзсан байна.

10.Жет Ли Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран "Jet LiOne Foundation Project” гэх буяны байгуулага байгуулж үүгээрээ байгалийн гамшиг, сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг байна.

 

О.Лхам

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!