ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

🕔 2018/11/24 16:26
"БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-ы үйл ажиллагааг дэмжигч Өвөрмонгол бүсгүй Улаантуяа Дундговь аймгийн Өндөршил сумын Соёлын төвд шаардлагатай байгаа утасгүй микорфон хандивлаж, тус сумын ахмадын хороо болон Дундговь аймгийн Ардчилсан ахмадын хороонд шинэ гуталнууд хүргүүллээ. Элэг нэгт Монголчууддаа үргэлж туслаж явдаг Улаантуяа өөрийн төрсөн нутгийн тухай сайхан дуутай болох мөрөөдлийг  Монгол уран бүтээлчид  гүйцэлдүүлжээ. Дууны үгийг Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж аяыг Соёлын тэргүүний ажилтан Батсайхан бичин Монголын үндэсний театрын дуучин, Сүхбаатар аймгаараа нэрлэгдсэн  Д.Осгонбаяр дуулснаар олны хүртээл болжээ. Өвөрлөгч эмэгтэй Улаантуяагийн нутаг усаа гэсэн сэтгэл шингэсэн энэ дуунд:

"Хүйгээ цөглөсөн Тавдайн овоо минь

Хүслээ шивнэсэн Жавхлант хайрхан минь

Алдрай багын минь дурсамж үлдсэн

Амин заяатай өлгий нутаг аа

Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ

 Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ

Эцгийн түшигтэй Түвшинхайрхан минь

Ээжийн ивээлтэй Номгонхайрхан минь

Энэхэн насны минь жаргал оршсон

Ээл өвөртэй өлзий нутаг аа

Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ

 Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ

 Сүлд тахилгат Баян бор овоо минь

Сүсгэнд шингэсэн их хайрхан минь

Сүүн ерөөлтэй буян оршоосон

Сүнсээ ч даатгах ивээлт нутаг аа

Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ

Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ” гэж дуулдаг юм. 

ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

 

ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

 

ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

 

ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

 

ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗАХИАЛГААР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД ДУУ БҮТЭЭВ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!