Сум дамжин хулгай хийдэг этгээдүүд баригдав

🕔 2018/11/21 15:42

Сум дамжин хулгай хийдэг этгээдүүд баригдав

 

Дундговь аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд сум дамжин хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна.
 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт хүргэх ажлыг аймгийн хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн Хулд сумын харьяат А, О нарыг илрүүлжээ.

Сэжигтнүүд ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрхэлсэн  тодорхой ажилгүй аж. Тэд бүлэглэн Хулд сумтай хил залгаа Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын малчдын гэрээс хөөрөг, мөнгөн аяга, сувдан сам, даруулга, мотоциклийн сэлбэг, цахилгаан мотор, шатахуун цахилгаан үүсгүүр, худгаас ус соруулах шахуурга, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!