Спорт заалны барилгын ажил дуусах дөхжээ

🕔 2018/10/26 13:33

 

 

 

Спорт заалны барилгын ажил дуусах дөхжээ

 

Дундговь аймгийн Хулд сумын спорт заалны барилгын ажил дуусах дөхөж байна. Барилгын ажлыг"Гурван дэлгэр” ХХКОНХС-ийн 350,0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2015 онд барьж эхэлсэн бөгөөд хөрөнгө нь санхүүгийн улмаас нэг жил завсарлаж 2018 онд БСШУЯ-ны 310,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа юм.

Хулд сум 2018 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 62,2 сая төгрөгий найман ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж сумын төвийн айл өрх, байшин барилгуудыг хаягжуулж, сумын төвийнхөө гэрэлтүүлгийг засварлан сайжруулж, дөрвөн багт тус бүр худгийн цооног гаргаж, цахим архивтай болжээ.

Харин сумын хөгжлийн төлөвлөгөө хийх, цаг уурын харуулын байрыг томсгох ажлыг хараахан хийж амжаагүй байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!