ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

🕔 2018/11/08 23:15
ӨМӨЗО-ны Шилийн хотод "Хөх аргалын хүж" нэртэй ашиг орлоготой компани үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулж байгааг сонирхлоо. Энэ үйлдвэрийн гол технологич, уламжлалт анагаах ухааны эмч Ганчулууны тайлбарласнаар гурван жил болсон хөх аргалын утаа олон төрлийн өвчнийг анагаах, нянг устгах ид шидтэй  аж. Энэ ид шидийг шинжлэх ухааны үндэстэй тогтоосон тул  хөх аргалаар олон төрлийн хүж үйлдвэрлэн гоёмсог хайрцаг савтайгаар зах зээлд нийлүүлж байна. Эдний  үзэсгэлэнгийн танхимд араг дүүрэн хөх аргал дээр савар хөндөлдүүлэн тавьсан харагдана. Үхрийн хөх аргалыг бүтнээр нь шилэн хоргонд залсан ч байна. Хөх аргалын нэг багц хүж гэхэд  128, 168, 188 юань гээд янз бүрийн үнэтэй юм. Бүр хямдхан хүжинд нь хөх аргал тун бага орсон байдаг гэнэ.  Өмнөд хөрш өвөрлөгч элэг нэгтнүүд маань аргалыг түлш гэхээс гадна ихэд дээдэлж үнэртэн хүж үйлдвэрлэхээс гадна өөр ч олон талаар амьдрал ахуй, ажил үйлдвэрлэлдээ хэрэглэдэг талаар дараа өгүүлэх болно. 
С.ПҮРЭВСҮРЭН

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

ХӨХ АРГАЛААР ХОСГҮЙ ҮНЭТ ХҮЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!