УУРЫН ЗУУХНЫ ДЭЛБЭРЭЛТ АВААРЫН КЛАПАН АЖИЛЛААГҮЙГЭЭС БОЛЖЭЭ

🕔 2018/11/06 21:58
"Эмнэлгийн уурын зуух дэлбэрлээ" гэсэн цочир мэдээ Дундговь аймгийн Өндөршил сумаас 2018 оны арван нэгдүгээр сарын  3-ны өглөө  холбогдох байгууллагад хүрсэн юм.  Дэлбэрэлтийн улмаас уурын зуухны байшингийн хананы хэсэг ч үлдээгүй нурж, өмнөхөн нь галаа сэргээгээд гарсан галч нь балгас болсон туурины захад зогсох зураг  цочирдмоор харагдсан ч хүний эмь, нас, эрүүл мэнд эрсдээгүйд тайвшрахаас яахав.  Дэлбэрэлтийн улмаас ойролцоох байшин барилгын зарим цонх хагарч цуурсан байна.   Уул дэлбэрэлт нь аваарын клапан нь ажиллахаа байснаас шалтгаалсан болохыг холбогдох байгууллага анхны үзлэгээр тогтоожээ.  Энэ клапан нь хуримтлагдсан хийг гадагшлуулан ослоос сэргийлэх зориулалттай  аж. Энэ уурын зуухыг  тендрт зохих журмаар шалгарсан нэгэн компани хоёр жилийн өмнө барьж ашиглалтад оруулжээ.  Өндөршил сумын төсвийн албан байгууллагууд төвлөрсөн халаалтад  хэдхэн хоногийн дараа холбогдоход энэ уурын зуух халаагаа өгөх байсан юм. 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!