ӨМНӨД СОЛОНГОСТ ХОЁР УДАА ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

🕔 2017/11/16 07:43
 
 ӨМНӨД СОЛОНГОСТ ХОЁР УДАА ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Пухан хотод өнөөдөр хоёр удаа газар хөдөлсөн тухай "Ёнхап” агентлаг мэдээллээ.

Пухан хотын хойд хэсэгт эхлээд өдрийн 2:29 цагт 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бол дараа нь 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Өмнөд Солонгосын Цаг уурын газар мэдэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас олон байшин барилгын хана цуурч, цонх хагарсан гэсэн мэдээлэл байна. Мөн газар хөдлөлтийн улмаас 7 хүн бэртэж гэмтжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Пухан хотоос 374 км зайтай орших Сөүл хотод хүртэл мэдрэгдсэн байна.

Өмнөд Солонгост үүнээс өмнө 5.5 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт нэг удаа болж байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Пуханаас холгүй орших Кёнжү хотод 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан гэнэ.


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
МОНЦАМЭ
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!