ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД НЭВТЭРЛЭЭ
🕔 2018/10/21 11:56
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцсан сэтгүүлчдийн төлөөлөл 1300 метрийн гүнд нэвтэрлээ. Энэ боломжийг уул уурхайн дагнасан сэтгүүл-ММJ-н редакци орон нутгийн сэтгүүлчдэд олгосон юм. Далд уурхайн бүтээн байгуулалт Засгийн газар, Рио Тинтогийн хоорондын үл ойлголцлоос хоёр жил саатсан ч одоо маш хурдтай явж байна.
Далайн түвшнээс доош 1300 метрийн гүнд нийт нийлбэрээр 200 км нэвтрэлт хийхээс одоо 30 шахам км нэвтрэлт хийгээд байна. 2020 он гэхэд эхний 60 км хонгилын бүтээн байгуулалт хийн хүдрийнхээ эхний дээжийг газрын гүнээс гаргаж эхлэх юм. Далд уурхайн хүдэр нийт нөөцийн 80 хувь бөгөөд агуулга өндөр тул энэ олборлолт эхлэх нь маш чухал үйл явдал болно.
Далд уурхайн таван босоо ам барихаас гурвыг бэлэн болгож дөрөв дэхээ эхэлж байна. Эхний босоо ам уурхайчид, машин, техникийг газрын гүн рүү 10-16 метр\сек хурдаар зөөж байгаа бол нөгөө нэг ам нь газрын гүнийг хүчил төрөгчөөр хангах, нөгөө ам нь бохирдсон агаарыг сорж гаргах үүрэгтэй юм. Орон сууцны цахилгаан шат дөрвөн метр\сек хурдтайг жишвэл маш их хурдтай л даа. Цахилгаан шатанд 60 уурхайчин багтах боловч 700 гаруй уурхайчныг дээш доош зөөх нүсэр ажлаас гадна машин техник бас зөөнө. 60-120 тонныг хутгах багтаамжтай хэдэн эксковатор, хүнд даацын Комацу машиныг задалж зөөгөөд газрын гүнд угсрах хүнд ажилтай. 10 хүнтэй бригад долоо хоногт газрын гүнд нэг машин угсрана гээд бодохоор нүсэр ажлыг амжуулж байгаа хэрэг.
\Далд уурхайд нэвтэрсэн сэтгүүлчдийн авсан зургаас нийтлэв\ С.ПҮРЭВСҮРЭН
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!