Засгийн газар Оюутолгойг хүлээхээс өөр аргагүйд хүрэв үү

🕔 2016/11/10 10:45

 

Доройтсон эдийн засгаа сэргээх чухал хөшүүрэг нь уул уурхайн салбар гэж УИХ-ын гишүүд үзэж буй. Энэ ч утгаараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Оюутолгойн  үйл ажиллагаатай танилцаад ирсэн.

Ерөнхий сайдын зүгээс "Оюутолгойн 34 хувийг Засгийн газар эзэмшдэг. Иймд Компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах хэрэгтэй” гэсэн үүргийг ТУЗ-ын гишүүдэд нь өгжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны төсвийн төсөлд  Олон улсын валютын сан, казино болон морин тойруулгын уралдаан зохион байгуулах, гадны банкны үйл ажиллагааг дэмжих Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дөрвийн тухайд ойрын зорилтоо болгосон.

"Рио Тинто"-ийн удирдлагууд: Ойрын 10 жилдээ Монгол Улс ноогдол ашиг авахгүй

Засгийн газарт уул уурхайн томоохон салбар ордоос гэхэд 195 тэрбум ам.доллар босгох зорилго бий. Үүнд Оюутолгой, Тавантолгой, Төмөрзам, Гацууртын орд багтаж буй юм.

Гэтэл Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөл Монголд хуралдах үеэр "Рио Тинто”-ийн удирдлагууд ойрын 10 жилдээ Монгол Улс ноогдол ашиг авахгүй гэдэг мэдэгдлийг хийсэн. Засгийн газарын зүгээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжиж, борлуулалт нь өсөхийг хүлээх эцсийн шийдлийг хүлээхээс өөр аргагүй болжээ. 

Оюутолгойн хувьд гүний уурхайн төсөл нь хэрэв хэрэгжиж эхэлбэл 1600 хүнийг ажлын байраар хангаж, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх чухал ач холбогдолтой.

Түүнчлэн ДНБ-ны гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой хамгийн том орд бол Оюутолгой юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!