ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛ ТОЙРСОН АСУУДАЛД ШИНЖЛЭХ УХААНЧ ХАНДАХЫГ ХӨНДЛӨӨ

🕔 2018/09/20 13:59

"Дундговь аймгийн Түүх, соёлын дурсгалын судалгаа, өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Дундговь аймгийн музейд боллоо.   Энэ хуралд Түүх археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Дундговь аймгийн музей,  "Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулж  аймгийн ЗДТГ,  Боловсрол, соёл, урлагийн газар,Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрынЗахиргаа, МСҮТ, Цагдаагийн хэлтэс, Номын сан, Сайнцагаан сумын "Говийн ирээдүй” цогцолбор сургууль, Хүмүүнлэг сургууль, Утга зохиолын нэгдэл, Өлзийт сумын ИТХ, ЗДТГ хамтран оролцон юм. Эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан доктор, дэд профессор Я.Цэрэндагва "Дундговь аймаг дахь чулуун зэвсгийн үеийн олдворуудын тухай”  Монгол улсын гавьяат багш  З.Цэвээнравдан  "Сайхан-Овоо сумын Онгийн хийдийгүүсгэн байгуулагч, их номч, хутагт хувилгаан Дамцагдоржийн намтар түүхээс” Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн Ж.Мөнхтөр  "Дундговь аймгаас алдартан гавьяатан төрдгийн учир шалтгаан”  Г.Анхсанаа Дэл уулын Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, Зава Дамдин судлаач, зохиолч, сэтгүүлч Х.Шонхор -, "Зава Дамдины холбогдох Түүх соёлын дурсгалт газрууд Судлаач, ахмад статистикч Ц.Лхүндэвдорж "Дундговь аймгийн түүхийн он дараалал, алдартнуудын тухай” илтгэл тавилаа. 
                Илтгэлд олон чухал асуудлыг хөндсөний дотор Дэл уулын  дэлхийд хосгүйд тооцогдох хадны  олон мянган сүг зурагны галлерейг хамгаалалтад авах, түүхэн хүмүүсийн амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан болон түүх, соёлын ховор нандин өв өлгийдөө хадгалсан газруудыг  аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг болгоход орон нутгийн төр, захиргааны байгууллага анхаарах, түүхэн баримт, түүний он дарааллыг үнэн зөвөөр бичиглэн хойч үлдээх, алдартан гавьяатан олноор төрдөг нь газар нутгийн онцлог, дэлхийн уртраг, өргөргийн солиболцол болон  энергийн хуримтлалтай холбоотой болохыг шинжлэх ухааны үүднээс тогтоох  зэрэг санаа дэвшүүлсэн нь анхаарал татсан байна.  Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг  эмхэтгэн "Дундговийн амьдрал” сонины тусгай дугаар гаргахаар зохион байгуулагчид ярилцсан аж.

 Ж.МӨНХЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!