"ХАЛУУН СУУДАЛ СОЛИХ" ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР...

🕔 2018/10/17 09:35
Оюу Толгойн уурхайн Ил уурхайд ДАМБ буюу 300 тоннын даацтай Комацу маркийн самосвал хэдэн арваараа сүлжилдэж тэдгээрийг 200 гаруй оператор ээлжлэн 24 цагийн турш жолоодож байгаа.  Энэ уурхайн Зөвлөх, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Санждорж "Айлын олон эрэгтэй хүүхдийн бакиал тэсдэггүй шиг энэ самосвалуудын дугуй тэсдэггүй" гэж ярьж байсан. Харин тэр хэрэгцээнээс гарсан дугуйнуудыг давхарлан өрж "Халуун суудал солих" гэсэн сонин нэр бодож өгсөн тавцан хийсэн байна.  3,6 метрийн өндөр дугуйтай энэ аварга машины бүхээгт орно гэдэг нь олон гишгүүртэй шатаар өгсөж уруудан асар их цаг алддаг, бас унаж халитрах зэргээр бэртэх эрсдэлтэй тул энэ тавцанг санаачилснаар   хэд хэдэн зогсоолд  ирж зогссон  машины бүхээгт ээлжийн операторууд шууд алхаад орох, шууд   талбай руу алхаад гарах боломжийг бүрдүүлсэн байна.

"ХАЛУУН СУУДАЛ СОЛИХ" ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР...

 

"ХАЛУУН СУУДАЛ СОЛИХ" ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР...

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!