Гайхалтай түүх буюу Дугуй нь хагарсан лимузинд зорчиж явсан хүн Дональд Трамп байжээ

🕔 2016/12/09 10:14

Гайхалтай түүх буюу Дугуй нь хагарсан лимузинд зорчиж явсан хүн Дональд Трамп байжээ

 

Гайхалтай түүх буюу Дугуй нь хагарсан лимузинд зорчиж явсан хүн Дональд Трамп байжээ

 


Энэ явдал 1993 онд болжээ. Нью-Йорк хотын оршин суугч, оросоос ирсэн цагаач залуу лимузин машины жолоочоор ажилладаг байжээ.

Нэг өдөр Garden State Highway гудамжаар явж байтал ял ижил лимузин дугуй нь хагарсан зогсож байхыг анзаарав. Залуу дуудлагаар явж байсан тул өнгөрөөд явж болох байсан ч яг өөрийнх нь адил жолооч залуу дугуйгаа солих гэж байгааг хараад өнгөрч чадсангүй. Машины хувьд яг ижилхэн байлаа. Залуу дэргэд нь очиж зогсоод жолоочид нь дугуйгаа солиход нь туслах зуур дотор нь ганцаараа суух зорчигч түүнийг анхааралтай ажиглаж байгааг анзаарчээ. - Чи түүнд яагаад тусалж байгаа юм бэ? гэж зорчигч асуув.

- Тусламж хэрэгтэй хүнд туслах нь энгийн зүйл шүү дээ. Ялангуяа зам дээр нэгэндээ туслах ёстой. Жолооч нар бие биендээ салах үг хэлээд гар бариад салцгаав. Дуудлагын лимузинд ихэвчилэн компаний нэр, эсвэл эзний нэр, утасны дугаар зэрэг реклам тавигдсан байдаг.

Тиймээс зорчигч тэрхүү дуудлагын лимузины жолоочийг олоход тийм ч төвөгтэй байсангүй. Жолооч залуу хоёр хоногийн дараа ажлаа тараад гэртээ иртэл эхнэр нь үг ч дуугарч чадахгүй байж байлаа. Түүний гарт банкнаас ирсэн захиа байх ажээ. Захидалд теллерүүдийн хуурай үгээр хэдэн өгүүлбэр бичсэн байв. "Таны ипотекийн зээл бүрэн төлөгдсөн байна”. Залуу гайхан эхнэртэйгээ "буруутныг” хайж эхлэв.

Дугуй нь хагарсан лимузинд зорчиж явсан хүн Дональд Трамп байжээ.

 

Эх сурвалж: Ш.Батзориг

https://www.facebook.com/batzorig.sh.9?fref=ts

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!