"УХААЛАГ МАЛГАЙ" ЭРСЭДЛЭЭС СЭРГИЙЛНЭ

🕔 2018/10/16 18:35
Оюутолгойн ил уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машины операторууд "Ухаалаг малгай" \SmartCap\ хэрэглэх болсноор операторууд машин жолоодох явцдаа үүрэглэж эрсдэлд орохоос сэргийлж байна. Энэ нь малгай гэж нэрлэгдсэн ч малгайд суулгах төхөөрөмж юм. Уул төхөөрөмжийг РиоТинто компани Авсрали дахь уурхайдаа туршаад амжилттай болсон тул харьяа уурхайнууддаа хэрэглэх болсон нь энэ.  Уул төхөөрөмж нь тухайн хүний нойр эсэргүүцэх чадварыг хэмжих бөгөөд нойр эсэргүүцэх чадвар нь муудвал дугарч өөрт нь дохио өгөхөөс гадна удирдлагын төвд мэдээлэл өгдөг аж. Энэ төхөөрөмжийг эрүүл мэндийн байгууллагууд шинжлээд хүний биед сөрөг нөлөөгүй, ямар нэг цацраг ялгаруулахгүйг тогтоосон гэнэ. Оюутолгой компаний Ил уурхайн ахлах мэргэжилтэн Гантулга "Ухаалаг малгай" төсөл хэрэгжүүлснээс  хойш тэдний  200 гаруй операруудаас нойрмоглож зүүрмэглэснээр ямар нэг алдаа осол гаргасан удаагүй" гэнэ. 

"УХААЛАГ МАЛГАЙ" ЭРСЭДЛЭЭС СЭРГИЙЛНЭ

 

"УХААЛАГ МАЛГАЙ" ЭРСЭДЛЭЭС СЭРГИЙЛНЭ

 

"УХААЛАГ МАЛГАЙ" ЭРСЭДЛЭЭС СЭРГИЙЛНЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!