Дундговьд “Морьтны соёл-Айрагны баяр” болно

🕔 2018/09/19 15:30

 

Дундговьд “Морьтны соёл-Айрагны баяр” болно

 

Адуу, айргаараа алдартай дундговьчууд "Морьтны соёл-Айрагны баяр” арга хэмжээг есдүгээр сарын 28-29-нд Мандалговь хотноо зохион байгуулахаар болжээ. Аймгийн 15 сумыг хамруулах энэхүү баярын үеэр 300 орчим морьтны жагсаал, морьтны хэрэглэл болон сайхан хос морьтон шалгаруулах, морин дээрээс дөрвөн бэрх хаях, айрагны дугараа, адуу, айрагны тухай дуу, дэмбээ наадаан, хуруу наадаан, айраг уух зэрэг сонирхолтой тэмцээнүүд болох юм.

Мөн "Дундговь-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаа болох бөгөөд 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, малчид оролцож, орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, сурталчилна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!