РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

🕔 2018/09/20 13:31
 "Дундговийн айраг” гэсэн хэлц үг "Дундговь дуу хуурын нутаг” гэдэгтэй эн чацуу яригддаг. Тэр дундаа  "Эрдэнэдалайн айраг”  толгой цохино.  Эрдэнэдалай нутгийн Рашаант баг адууны нутаг, айрагны "Эх орон" гэж болно. Тэгвэл сая Эрдэнэдалай сумын Рашаант багт "Хамгийн сайхан айрагтай өрх", "Хамгийн сайн дэмбээчин" эрэгтэй, эмэгтэй, Нэг минутад "Хамгийн их айраг уух" эрэгтэй, эмэгтэйг шалгаруулах "Айрагны баяр"  зохион байгууллаа. Рашаант багийн "Хамгийн сайхан айрагтай өрх"-өөр С.Мөнхбаатар,  "Хамгийн сайн эрэгтэй дэмбээчин"-ээр Ш.Чимэдрэгзэн, "Хамгийн сайн эмэгтэй дэмбээчин"-ээр М.Мөнхзул, Нэг минутанд "Хамгийн их айраг уух" тэмцээнд эрэгтэйчүүдээс  З.Баярбат 2.5 л, эмэгтэйчүүдээс  Б.Сэлэнгэ, Р.Уранчимэг нар тус бүр 2 л айраг ууж шалгарсан байна. Энэхүү айрагны баярт тус сумаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвамандал оролцож  амжилтын эздэд  гарын бэлэг гардуулав.

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 

РАШААНТАД БОЛСОН "АЙРАГНЫ БАЯР"-Т Б.ЛХАГВАМАНДАЛ ОРОЛЦЛОО

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!