"ДАШТ-2018": Москва хот шар айрагны хомсдолд оржээ

🕔 2018/06/22 15:09

ДАШТ эхлээд долоо л хонож байхад Москва хот аль хэдийн том асуудалтай тулгараад байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Оросын нийслэлд Дэлхийн цомын тэмцээнийг үзэхээр цугларсан хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид Москва дахь ресторан баарнуудын шар айргийг "цөлмөж" орхижээ. Үүнээс болоол тус хотод томоохон шар айрагны хомсдол үүссэн байна.

"ДАШТ-2018": Москва хот шар айрагны хомсдолд оржээ

"Тэднийг зөвхөн шар айраг л ууна гэж бид бодсонгүй. Москвад маш олон жуулчид ирсэн ... тэд бүгдээрээ пиво ууж байна" гэж нэгэн рестораны зөөгч бүсгүй хэлжээ.

Гэхдээ ганц баар ресторанууд хомсдолд орсонгүй. Ханган нийлүүлэгчид ч мөн ижил асуудалтай тулгарсан аж.

"Хайникэн", "Балтика" зэрэг хэд хэдэн шар айрагны компани энэ нөхцөл байдлаас гарахын тулд хөдөө орон нутгууд руу хийх түгээлтээ түр зогсоох шийдвэр гаргаад байгаа юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!