ХОНИНД НЬ ХӨГ ЗҮҮСЭН ХУЦ, УХНА ЯВАА МАЛЧИН ТОРГУУЛАХ БОЛОВ

🕔 2018/10/07 16:45
Хоттой хонинд нь хөг зүүсэн хуц ухна нийлүүлгийн бус цагаа яввал малчин нь шууд торгуулна. Яагаад? "Гинетикийн нөөцийн тухай" Монгол улсын хуулиар хуц, ухныг зөвхөн мэргэжлийн байгууллага сонгон тавьж "Цөм сүрэг" болгон нэгтгэн төвлөрүүлж тусгай нэгж маллан нийлүүлгийн үеэр хот айлуудад тараан нийлүүлгийн хугацаа  дуусмагц эргүүлэн төвлөрүүлж авах болно"  гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга, хатагтай  Д. Батсүрэн Мандалговьд болсон малчдын зөвлөгөөн дээр мэдэгдлээ. Үржлийн хээлтүүлэгч сонгон тавих ажлыг хэн дуртай хүн хийхгүй, зөвхөн мэргэжлийн хүн ашиг шим, чанараар шилэгдсэн цөм сүргээс хийх болох нь.  Энэ чухал ажил мэргэжлийн удирдлагаас холдсон нь малын чанар муудаж ашиг шим буурах, ган зудад тэсвэргүй болох сөрөг нөлөөг ихэсгэсэн аж. Харин энэ хуулийг зөрчиж хотондоо хөг зүүсэн хуц, ухна байгаа малчин "Зөрчлийн тухай" хуулийн дагуу шууд торгуулах юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!