МСҮТ-Д МАЛЧИН, САНИТАРЧ БЭЛТГЭНЭ

🕔 2018/10/05 21:13
Дундговь аймаг дахь Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд уламжлалт мал аж ахуйн фермер, малчин, малын асаргааны ажилчин буюу санитарчийн мэргэжлээр насны хязгааргүйгээр бэлтгэнэ. Ирэх оноос 24 нас хүртэлх суралцагчийг сарын 100000 төгрөгийн тэтгэлгээр суралцуулахаар төсөвт тусгагдана гэдгийг уул МСҮТ-ийн захирал Ю.Цолмон мэдэгдлээ.Өнгөрөгч хичээлийн жилд туршилтын сургалтад 25 суралцагч сургасан нь амжилттай болжээ. Байгуулагдсанаасаа хойш 10000 мэргэжилтэй ажилчин  бэлдсэн энэ  МСҮТ-д энэ хичээлийн жилд 23 мэргэжлээр 600 орчим суралцагч сурч байгаа юм.

 

МСҮТ-Д  МАЛЧИН, САНИТАРЧ БЭЛТГЭНЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!