ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

🕔 2018/10/02 10:16

Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн говийн бүсийн "Бие биеэсээ суралцаж хөгжье"чуулга уулзалт Адаацаг сумын нутаг дахь "Бүрдийн уянга"хүүхдийн зусланд  гурав хоног болж өчигдөр өндөрлөлөө. Оролцогч нар хүзүүндээ улаан бүч зангидсан ньсодон байв.
Чуулга уулзалтын нээлт Дундговь аймгийн төв Мандалговьд болж, оролцогч сурагч, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагчдад "Тэн
гэрийн тэмдэг хүүхдийн театр”-ын хүүхдүүдийн урлагийн тоглолтыг сонирхууллаа. 
 Уулзалтанд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцож, тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие биенээсээ харилцан туршлага солилцох зэрэг олон ажил амжилттай зохион явуулсан юм. Чуулга уулзалтыг Дундговь аймгийн Б.Сугаржав даргатай Цагдаагийн газраас  Ц.Мөнгөнцоож даргатай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн  зөвлөл,  Ц.Бумангэрэл даргатай Боловсрол, соёл, урлагийн газар, Ц.Ганзориг даргатай  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулав..

Н.ГАНБАТ

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 

 ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД "УЛААН ЗАНГИАТАЙ" БҮСЧЛЭН ЧУУЛЛАА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!