ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

🕔 2018/09/22 20:06

"Гамшиг осол хэлж ирэхгүй хийсч ирнэ” гэлцдэг.  Мандалговьд нэгэн өвөрмөц тэмцээн болсон нь "Өсвөрийн аврагч 2018” нэртэй. "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд болсон энэ тэмцээнд Дундговь аймгийн  дөрвөн сумын Ерөнхий боловсролын 10 сургуулийн дал гаруй сурагч оролцон  128 тоот дасгал, цэрэгжилт, жагсаалч байдал болон холбогдох зургаан  цэгт даалгавар гүйцэтгэн өрсөлдсөн юм.

Тэмцээн дүнгээ гаргахад "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн "Шонхор” баг түрүүлж "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн "Сүлд”, Дэлгэрхангай сумын сургуулийн "Эрчис” баг удаалан алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой энэ тэмцээнийг  Дундговь аймгийн  Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, "Дэлхийн зөн” ОНХХ, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулжээ.

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ӨРСӨЛДЛӨӨ

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!