Орон нутгийн 2016 оны сонгуулийн санал авах байр

🕔 2016/10/12 09:02

 

Энэ сарын 19-ны өдөр сум, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар явагдана. Дундговь аймгийн хэмжээнд иргэд дараах байршлуудад очиж саналаа өгөх юм. 1-р тойрог Наран баг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд, 2-р тойрог Тэвш баг Дундговь-Ус ОНӨҮГ-ын хурлын зааланд, 3-р тойрог Далай баг Боловсрол соёлын газрын сургалтын танхимд, 4-р тойрог Үйзэн баг 3-р сургуулийн спорт зааланд, 5-р тойрог Арвижих баг ГИЦ Сургуулийн хичээлийн 2-р байрны спорт зааланд, 6-р тойрог Боржигон баг ГИЦСургуулийн хичээ
лийн 1-р байрны спорт зааланд, 7-р тойрог Нарлаг баг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн "А" зааланд, 8-р тойрог Айраг баг МГССургуулийн спорт зааланд, 9-р тойрог Мандал баг ЭДЦСургуулийн "А" спорт зааланд болно. Та бүхэн 2016.10.19-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгөхийг уриалж байна. Сайнцагаан сумын Сонгуулийн хороо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!