Гадил нь амттай болоод ашигтай жимс гэж хүн бүр мэднэ. Хоёрхон ширхэг ийм жимсэнд бидний бие организмд туйлын ач холбогдолтой олон бодис агуулагдаж байдгийг тэр бүр гадарладаггүй байх. Тухайлбал, хальсан дээрээ хүрэн толботой гадил хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь нотлогджээ. Ингээд өдөрт 2 ширхэг гадил идээд байвал юу болохыг сонирхуулъя.

Депресснээс (сэтгэл гутрах өвчин) ангижруулна
Эрт харуй бүрий болдог өвлийн цагт хүмүүс уур уцаартай, ааш муутай болж, депресст өртөх нь элбэг байдаг гэнэ. Хүний биед ормогц аз жаргалын даавар буюу серотонин болон хувирдаг триптофан гэх маш чухал амин хүчлээр гадил жимс нэн баялаг ажээ.
Цусны даралтыг тогтворжуулна
Гадил жимс калийг ихээр агуулдаг тул цусны даралт, зүрхний шигдээс, цус харвах зэрэг аюулаас сэргийлэхэд тусалдаг. Ялангуяа зүрх муутай хүнд гадил жимс сайн эм болдог.
Цус багадалтаас сэргийлнэ
Гадил жимс нь алимтай адил төмрөөр баялаг. Иймээс цус багадах өвчтэй хүмүүс (эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор) гадил жимс идэх хэрэгтэй. Гадил нь гемоглобин ба эритроцитийн ялгаруулалтанд эерэгээр нөлөөлдөг тул цусыг хэвийн хэмжээнд байлгана.
Тайвшруулах үйлчилгээтэй
Хэрвээ таны уур хүрч сэтгэл тавгүй байвал 2 ширхэг гадил идээд үзээрэй. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд оруулна. Витамин В нь таны мэдрэлийг тайвшруулна. Ингэснээр бухимдал хурдан арилдаг аж.
Ходоодны шархыг эмчилнэ
Ийм өвчтэй хүмүүс хоолны дэглэм маш сайн сахих хэрэгтэй болдог. Их идэх аргагүй. Харин гадил жимсийг дураараа идэж болно. Гадил нь ходоодны ханыг өвөрмөгц "бүрхүүлээр” хучиж, хүчлийн хортой нөлөөнөөс хамгаалдаг байна.
Чээж хорсолтын эсрэг эм болдог
Чээж хорсож өвдвөл хурдхан гадил идээрэй. Өргөс авсан юм шиг л өвчин намдана.
Эрч хүчийг бэлэглэнэ
Гадил жимс бараг тэр чигээрээ хурдан шингэдэг цэвэр нүүрс ус юм. Биеийн хүчний ажил, бэлтгэл сургууль хийхийн өмнө хоёр ширхэг гадил идчихвэл эрчим хүч хангалттай авна. Эсвэл алдагдсан эрч хүчээ нөхөх зорилгоор хэрэглэсэн ч болно.