ДАЛАЙ ЛАМ: ЁС ЗҮЙ БОЛ ШАШИНААС ЭРХЭМ ЗҮЙЛ

🕔 2018/08/13 18:16

Биднийг хооронд нь хайр, сайхан сэтгэл, бусдыг ойлгох сэтгэл л холбож
нэгтгэж байдаг. Энэхүү төрмөл чанарууд маань шашин, шүтлэг бишрэлээс тусгаар
ангид зүйл учираас хүмүүс шашин шүтлэггүй амьдарч чаддаг, харин дотоод
сэтгэлийн үнэт зүйлс болох ёс суртахуун, ёс зүй, хүн чанаргүйгээр, хүний нийгмийн хэв журмаас
ангид орших боломжгүй юм. Ёс  суртахуун, шашин хоёрын ялгаа ус цай хоёр ялгаатайн адил юм.

ДАЛАЙ ЛАМ: ЁС ЗҮЙ БОЛ ШАШИНААС ЭРХЭМ ЗҮЙЛ

Ёс зүй буюу хүн чанар дээр
суурилсан үнэт зүйлсийг энэ тохиолдолд, ус гэж авч үзэхэд, цай бол усан дээр суурилсан,
цайны навч, сахар эсвэл давс нэмж өдөр тутмын унд хэрэглээ болгосон зүйл юм.
Цайг яаж ч бэлтгэсэн усгүйгээр чанах аргагүй, үүний адил хүн, ус мэт чухал ёс
зүй, ойлголцол, бусдыг хүлээн авах чадваргүйгээр амьдрах аргагүй.  Шашны томоохон төлөөлөгч Далай ламын дараах
зарчимууд ч ёс суртахууны үндсэн дээр л суурилсан байдаг.

-Тэрээр, хамгийн чухал нь, хүмүүс хоорондын болон ямар ч нийгмийн ёс зүйд хүчирхийлэл, дарамт шахалт байх ёсгүй гэж үздэг.
-Эв эе, энх тайвнаар харилцан оршихыг тэрээр, дэлхий нийтэд тунхагладаг.
-Шашин шүтлэгийг тухайн өвөрмөц онцлогуудыг нь ойлгож хүлээн авч, хүндэтгэлтэй хандахыг уриалдаг.
-Шүтлэгтэй хүн бол, дэлхий ертөнцөө аврахад зориулагдсан хүн гэдгээ ойлгосон байхыг хэлнэ хэмээн тайлбарладаг.
-Тэвчээрийг дээдлэхийг чухалчилан таниулдаг.
Эдгээр зарчимууд нь, хүмүүсийг бишрэлд урихаас илүү хүний төрөлх мөн чанар, эерэг ёс зүйд дуудаж, хайр энэрлийг дээдлэх ёстой хүмүүний оршихуйг таниулдаг ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!