21 аймаг, 9 дүүргийн бурхан шашны сүм хийдэд Жанлав Цогзол номыг хурна
Энэ сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр болгон тэмдэглэж орон даяар амардаг уламжлалтай.
Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийдээс өнөөдөр энэ сары 29-нд зохиогдох ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр Далай ламын айлчлалтай холбоотой асуудлыг дурдсан юм.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн тамгын газрын боловсон хүчин С.Даваапүрэв "Бурхны шашны тэр дундаа Монгол Улсад маань их чухал үйл явдлууд өрнөсний нэг нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол орноо морилсон явдал юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол орноо залсан явдал бол Гандантэгчинлэн хийд тэргүүтэй 21 аймгийн уламжлалт хийдүүдийн төлөөлөл зэрэг оролцсон цэвэр шашны арга хэмжээ байсан.
Айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байж, ямар айлчлал болсныг тодорхой харуулсан. Гэвч энэ нь өөрөөр өрнөж, гадаад болон дотоодод үл ойлгох байдлаар хандаж байгаа нь харамсалтай юм.
Далай багшийн айлчлал бол анх удаагийнх биш бөгөөд 1979 оноос хойш ес дэх удаагаа болж байгаа буюу Монгол Улсад уламжлал болсон зан үйл гэж хэлж болно.
Гэтэл өнөөдөр шашин, лам нар, сүсэгтэн олны үйл хэргийг нэг тийш нь болгож, харлуулах үйл явц ажиглагдаж байна. Үүнд бид туйлаас эмзэглэж байна" гэв.
Мөн энэ сарын 29-нд буюу Үндэсний тусгаар тогтнолыг сэргээсэн өдрөөр Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй ажлыг танилцууллаа. Тус өдрөөр хурал дацангууд, цогчин хийдийн их хурал, 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа бурхан шашны бүх сүм хийдэд Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурна. Бусад сүм хийдүүдэд энэхүү номыг хурахыг уриалав.
-Гандантэгчинлэн хийдийн тэргүүлэх хамба лав тэргүүтэн Гандантэгчинлэн хийдийн хурлын танхимд 11:00 цагаас "Үндэсний эрх чөлөөний өдрийн ач холбогдол"-ын талаар баярын хурал
-17:00 цагаас Монголын Сүсэгтний Холбоо болон төрийн бус байгууллагууд баяр ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Дээрх арга хэмжээнд сүсэгтэн олон оролцох нээлттэй юм.