- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
РИО ТИНТО-Д ОЮУ ТОЛГОЙН ОРДЫН ХУВИЙГ ЗАРАХ ЭРХИЙГ ХЭН ӨГСӨН БЭ?!
УИХ-ын гишүүд дундаас "Рио тинто компани Оюу толгойн ордын 66%-ийг гуравдагч хөршид буюу бусдад зарах” тухай асуудлыг дэмжин ярилцлага өгсөн гишүүн байхыг телевизийн мэдээнээс хараад мэл гайхлаа.
Монгол улс Рио тинто компанитай хамтран ашигт малтмалын ордоо нээн ашиглах гэснээс бус ордын хувийг бусдад зарах эрхийг хууль зүйн хүрээнд арай ч зөвшөөрөхгүй биз ээ. УИХ-ын 76 гишүүн нь хуулиа өөрчлөөд зөвшөөрчихдөгүй л юм бол, ер нь аль ч тохиолдод нийт Монголчууд энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай эсэргүүцнэ гэдэгт итгэлтэй байна.
Учир нь тус компани МУ-ын нутаг дэвсгэр дээр буй байгалийн баялгийг олборлож, НӨШБ-үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх нь зохистой байтал өчнөөн жил баялагийг түүхийгээр нь зөөсөөр, одоо бүр гаднын хэдэн луйварчид "Танай ордод эзэмшиж буй хувиа бид зарна аа” гэж бүхэл бүтэн улсыг элэг барьдаг байж хэрхэвч болохгүй!!!
Хэрэв стратегийн ордын хувийг хэн дуртай нь зарж болдог юм бол жирийн иргэн гэрээ хийж авчхаад надад 66% байна, чамд би 50%-иа худалдъя, 16%-ийг нь надад үлдээчих гэхтэй агаар нэг асуудал юм, энэ нь.
Ийм завхарсан аргаар ард түмнийхээ тархийг бүү угаа!!!
Рио
тинто үнэхээр Оюу толгойн төслийг хөдөлгөж гүйцэхээ болиход хүрвэл
ордыг улсад нь буцааж өгөхөөс бус дур мэдэн, дамлан зарах эрхийг хэн ч
тэдэнд олгоогүй.
Тиймээс Рио тинто компани үнэхээр Монголд ажиллахаас татгалзавал тэд МУ-ын ЗГ-тай хэлэлцээр хийх ёстой. МУ-ын ЗГ тэрхүү 66%-ийг гуравдагч хөршид зарна гэвэл эрх биш олон улсад тендер зарлах биз ээ.
Хэрэв тендер зарлагдвал манай Шинху групп 100 хувь хөрөнгө оруулалт хийж, МУ-д 51%, манайх 49%-ийг эзэмшихээр ТЭЗҮ-бүхий саналаа оруулах болно.