"Оюу толгой" өдөр бүр 5-6 сая ам.долларын борлуулалт хийгээд хоёрхон хувийг татвар, цалин, ашиглалтын төлбөрт өгдөг байх юм

🕔 2018/02/22 12:57

 

ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГ…
Засгийн газраас Оюу толгойн ордын үр ашигт дүн шинжилгээ, шалгалт хийсэн юм байна. Энэ шалгалтын хүрээнд Монголоос эрчим хүч авах ёстой гэсэн заалтыг түтгэлзүүлсэнг хүчингүй болгожээ. Үүнээс гадна маш ноцтой зүйлийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдсэн. Тухайлбал Оюу толгойн нийт ашгийн хоёр хувийг Монгол Улс хүртдэг, алт, зэсийн ордтой олборлон гарах газрын ховор элемент зэргийг тооцдоггүй гэлээ.
Дэлхийд хоёрхон байдаг Оюу толгойн компани өдөр бүр 5-6 сая ам.долларын борлуулалт хийгээд хоёрхон хувийг татвар, цалин, ашиглалтын төлбөрт өгдөг байх юм. Ц.Даваасүрэн Засгийн газар төлөөлж мэдэгдэл хийж буйгаа хэлсэн. Тэгэхээр Сайнхүүгийн Ганбаатарын хэлээд байсанчлан ГААГ-ын олон улсын шүүхэд хандан гэрээг сайжруулах, эргэн харах бололцоо байна. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын хийсэн энэхүү гэрээг ингэж сайжруулахаас өөр аргагүй. Засгийн газрын зарим гишүүд хусам төдий зүйл долоож буйдаа сэтгэл ханан Монгол Улсыг тэжээж байгаа гэрээг оролдох хэрэггүй гэж ярьдаг. Үүнийгээ болиод Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн сонгуулийн амлалтандаа хүрээч ээ Хүрэлсүхээ. С.Ганбаатарын арван жилийн өмнө ярьснаар олон улсын шүүхэд Оюу толгойн гэрээг өгвөл гэдийсэн Рио Тинто-гийн чих зөөлөрч мэднэ. Тэд ОУВС-гаар дамжуулан Монгол Улсыг удирдаж байгаа шүү…гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.


Б. Жаргалсайхан…

 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!