Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох шийдвэр гаргажээ

🕔 2017/12/21 12:58

Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгодог болж байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Хөнгөлөлттэй эмийг өнөөдрөөс эхлэн өдөр бүр олгох боломж бүрдээгүй байгаа юм байна. Учир нь,  нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж дуусаагүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгож эхлээгүй бөгөөд тун удахгүй энэ талаар мэдээлэл өгнө гэлээ.

 

Ямартай ч асуудлыг судалж иргэдийг хөнгөлөлттэй эмээр хүндрэлгүй хангах ажлыг хийж байна гэдгийг ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлсэн юм.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ 10 орчим хувийг эзэлдэг гэнэ. Эрүүл мэндийн даатгалын сан нь  861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 321 эмийн санд тодорхой хэмжээний зөрчил илэрсэн аж. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгоход 28 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 321 эмийн санд нэг тэрбум 31 сая төгрөгийн эрх олгодог юм байна.  

 

М.Дөлгөөн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!