Долоон аймгийн малыг вакцинжуулж эхэллээ

🕔 2017/01/02 14:47

Монгол Улс, Оросын Холбооны улсын  Засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд "Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон.  Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс  нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, 5 сая тун вакциныг өнгөрсөн оны  12 дугаар сарын 25-нд авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэллээ. Тодруулбал,  2.5 сая тун вакциныг Архангай,  Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг 7 аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм.

 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!