Оймс, гутал нь холилдсон М.Нара мэт хүмүүс төр засгийн бодлогыг тодорхойлж чадах уу?
За
хэн нь энэ их хуралд нэр дэвших н хүмүүст ямар хамаа байхав дээ гэж
бодох ч бас нэг талаараа энэ нь зүгээр ччнэг шоу цэнгээт нэвтрүүлэгт
нэрээ өгч байгаа зүйл биш шүү. Бүхэл бүтэн улс орны Төрийн түшээ ард
түмний төлөөлөл гэдэг утгаараа хамааралгүй бус. Энэ бүхэнд чимээгүй
дуугүй байя гэж бодох ч иргэн хүний хувьд хааяа нэг үгээ үзэл бодлоо
хэлчмээр санагдах юм.
Монгол улсын иргэн бүр Их хуралд нэр дэвших бүрэн эрхтэй ч төрийн
босго гэдэг хэн бүхний даваад ордог дуртай нь сонгуульд нэрээ
дэвшүүлдэг зүйл биш. Орж гардаг дэлгүүр хоршоо баар савны босго шиг
байна гэдэг эмгэнэл. Хэдий төрд нэр дэвших чөлөөтэй иргэн бүрт улсын
хууль байх ч СОНГУУЛЬ гэх энэ улс орны чухал зүйлд дуртай нь хутгалдаад
байдаггүй юм. Хэмжээ дамжаа ялгаа цензүртэй байх ёстой. Ер нь хүмүүс
өөрсдийгөө нэг мэддэг болоосой, өөрийнхөө тухай нэг боддог болоосой гэж.
Тэгээд
урьд нь их хуралд гишүүнээр сонгогдож байсан хүмүүс одоо дэвшиж байгаа
хүмүүсээс юугаараа ялгаатай юм. Ялгаагүй л элдэв янзын хэл аманд
орооцолдсон төрийн мөнгийг идсэн уусан юмнууд биздээ гэж хүмүүс хэлэх
байх.
Тийм
үнэн угаасаа урд нь сонгогдож гарсан хүмүүс ер нь бүгд тэр нь тийм энэ
нь ийм гэлтгүй ялгаагүй төрд шигдсэн хувалз улсын паразитууд. Эд нарыг
ингэж даврааж төрийн суудалд залсан нь харин ард түмэн бидний алдаа.
Араас нь бас энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа урлаг спортын эдгээр
хүмүүсийг сонговол ард түмэн бидний ирээдүйн жинхэнэ эмгэнэл болно.
Олон янзын нэрээ дэвшүүлж байгаа улс төрийн сонгууль гэж утгаа алдсан энэ эмгэнэлт драмаас онцлож би яагаад дуучин Нарагийн зургийг оруулсан юм гэхээр энэ бүсгүй хэдийгээр Сайхан Монгол эмэгтэй ч харин сайн улс төрч болж чадахуу гэдэг байна.
Улс
орныхоо нэрийг аваад олон улсад улсаа төлөөлөж ард түмний өмнөөс төрд
сууж ирээдүйн Монгол, бидний үр удмын хойчын амьдрал, улс орон төр
засгийн бодлогыг тодорхойлж хууль дүрмийг батлах төрийн түшээ мөн үү?
гэвэл би лав шулуунаар үгүй гэж хэлнэ.
Иргэн хүний хувьд үзэл бодолд минь нэг ийм төв бодол байх юм.
Энэ
улс орны түшээд нь түшээдээрээ урлаг нь урлагаараа, спорт нь спортоороо
урдах урдахаа дор дороо хийж чаддаг нь чаддагаараа улсынхаа төлөө
зүтгэж хөдөлмөрлөж явбал зохих. Эмэгтэйчүүдийнх нь оймс гутал нь холилдсон , лефчик турсинк нь хоймороор нь шүтээн дээгүүрээ хөглөрсөн эмх замбраагүй айл шиг баймаагүй байна.
Ард түмэн нь ард түмэн шиг, төр нь төр шиг улс орон байгаасай гэж хүсэх юм.
Төрийн төлөө боссон Монгол улсын иргэн
Чулуунбаатарын Мөнхчулуун