Аймгийн төвд цацах 4 тонн давсыг нөөцөлжээ

🕔 2016/11/24 14:03

Уаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын арчилгааг өнгөрөгч жилээс эхлэн "Ялгуусан" ХХК хариуцсан ажиллаж байна. Тус компани Мандалговь –Даланзадгадын чиглэлийн 154 км , Мандалговь-Улаанбаатар чиглэлийн 91 км авто замын засвар, арчилгааг хийх юм. Шаардлага гарч, зам даваа хаагдсан үед ажиллах ковш, авто гридер, трайллер, өөрөө буулгагч ачааны машин зэрэг техник хэрэгсэлийг аймгийн төвд татан төвлөрүүлсэн байна. Замын арчилгаа, засвар үйлчилгээнд зориулж 7 тонн шатахуун, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 4 тонн давс цацахаар нөөцөлжээ. 

Одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаач цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн зам арчилгааны ажил нэмэгдвэл төвөөсөө хүн хүч татан ажиллуулах юм. Хариуцсан хэсгийн авто замын мэдээгээ өдөрт 2 удаа зам тээврийн хөгжлийн яаманд мэдээллэн ажиллаж байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!