150 мянган иргэн сонгох эрхээ эдэлж чадахгүй нь

🕔 2016/06/02 10:43

УИХ-ын сонгуульд сар хүрэхгүй хугацааны дараа буюу энэ сарын 29-нд болно. Сонгуулийн тухай хуульд оны өмнөхөн өөрчлөлт оруулснаар энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгч, сонгох эрхээ эдлэх боломжгүй болсон юм.

Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Харамсалтай нь энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч буй иргэд оролцох ямар ч боломжгүй. 2012 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүдийг сонгосон учраас гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой байсан.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс үүдэн гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болоод байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!