Шуурхай мэдээ: Хаан банкны АТМ-ууд ажиллахгүй иргэдийг бухимдуулж байна

🕔 2016/05/28 15:04

Шуурхай мэдээ: Хаан банкны АТМ-ууд ажиллахгүй иргэдийг бухимдуулж байна

 

Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Картнаас мөнгө иддэг, оочер дугаар ихтэй гээд иргэд байнга бухимддаг. Тэгвэл яг одоогийн байдлаар Хаан банк хакердуулав уу яав АТМ-ууд бүгдээрээ ажиллахгүй, карт уншихгүй байна. Гацаж доголдож байгаад уншихаараа иргэдийн мөнгийг авчаад буцааж гаргаж өгөхгүй байгаа нь иргэдийг бүүр ч ихээр бухимдуулж байна. Хаан банкны АТМ-ууд дээр бөөн бухимдсан хүмүүсээ яахаа мэдэхгүй зогсцгоож байна. Энэ байдлыг хэн зогсоох вэ, олон хүний цаг завийг үрсэн энэ хэрэгт хэн хариуцлаг хүлээх вэ. Амралтын өдөр иргэд картнаасаа мөнгө авч хоол хүнсээ цуглуулах цаашлаад өр зээлээ төлөхөөр ажлын өдрүүдийг бодвол илүү их дугаарлан зогсдог. Гэвч байдал нэг иймэрхүү. Түүнчлэн өөр банкны АТМ-ууд дээр Хаан банкны картыг уншихгүй байна. Иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн теллерүүдийг үгүй болгож, "Экспресс банк" хэмээх хүнгүй АТМ-ууд болсон Хаан банкны үйл ажиллагаа энэ мэт доголдож, иргэдийн картнаас бага гэлтгүй шулсаар байдгийг ойлгомжтой болгож нэг тийш нь шийдэх ёстой юм биш үү. Эс бөгөөс өнөөдрийнх шиг иргэдийн картнаас мөнгө авч, хасалт хийгдсэн гэчихээд төлбөр нь зохих газартаа очоогүй ийм тохиолдол хэдий болтол үргэлжлэх вэ. Дэлгүүрийн төлбөрийн машин /терминал/-д картаа уншуулж 20 мянган төгрөгийн хасалт хийлгүүлсэн ч цаад газартаа мөнгө нь очоогүй, картнаас 20 мянган төгрөг хасагдсан байгаад иргэд бухимдаж Хаан банкинд гомдол гаргахаар шийджээ. Бид үүнтэй холбогдуулан Хаан банктай утсаар холбогдож тайлбар авах гэсэн боловч утсаа авахгүй, аваад шууд тасалж эсвэл утас нь яриастай, дуудлагын ачаалал ихтэй учир авах боломжгүй байна гэх зэргээс болж холбогдож чадсангүй.

 


 
 Өөр банкны АТМ-ууд Хаан банкны картыг уншихгүй байна


 

 
 

 
Дэлгүүрийн терминал мөн уншихгүй байна


Төгс
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!