Хаан банк хакердуулсан уу, үйлчилгээ нь доголдсон уу

🕔 2016/05/28 15:03

Хаан банк хакердуулсан уу, үйлчилгээ нь доголдсон уу

 

Монголчуудыг хамгийн ихэд бухимдуулж буй газар бол ХААН банк. Малчдыг өрийн сүлжээнд оруулаад барьцаалчихсан, ажилчдыг цалин зээлд хамруулаад амьдралыг байнгын дарамттанд оруулчихсан тус банкны үйлчилгээнд өнөөдөр доголдол гарлаа. АТМ-үүд нь ажиллахгүй, дэлгүүрийн карт уншигч нь мөнгөн гүйгээ хийсэн ч баримт нь гарч ирэхгүй. Баримт нь гарахгүй болохоор худалдагч нар иргэдээс бэлэн мөнгө нэхээд, гэтэл иргэдийн данснаас нь мөнгө хасагдаад байдаг. Үүнээс үүдсэн хэрүүл шуугиан их байна. АТМ нь мөн адил карт уншсан ч мөнгө нь гарч ирэхгүй. Гэтэл үйлчлүүлэгчийн данснаас мөнгө хасагдсан мессеж гар утсанд ирж байна. Тус банк иргэдийг энэ мэтээр шулаад байна уу даа. Үүнээс болж нэр хүнд нь өдрөөс өдөрт унаж яваа. Тэд хакердуулсан уу, үгүй юу. Хэрвээ хакердуулаагүй бол үйлчилгээнд нь доголдол гарлаа. Банкны үйл ажиллагаанд доголдол ойр ойрхон гарахаар иргэдийн итгэл алдардаг. Итгэл алдарсанаас болж тухайн банкны хэвийн үйл ажиллагаа алдагдаж дампуурдаг талтай. Тус банк энэ зам явчихаагүй л байгаасай. Хэрвээ хаан банк дампуурах юм бол монголчууд хэсэгтээ үймэж эхэлнэ. Ямартай ч өнөөдөр хаан банкны үйл ажиллагаа доголдож үйлчлүүлэгч нараа бухимдуулж байна.

Л.Мишээл

Эх сурвалж:tonshuul.mn


 


 
 Өөр банкны АТМ-ууд Хаан банкны картыг уншихгүй байна


 

 
 

 
Дэлгүүрийн терминал мөн уншихгүй байна

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!